ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-ГЭЭР 5 ДУГААР САРД 22557 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЭВ

Чингэлтэй дүүрэг, дүүргийн 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 5 дугаар сарын байдлаар 22557 иргэн үйлчлүүлж 22127 санал, хүсэлт хүлээн авч, 22053 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 116425 иргэн үйлчлүүлж 113459 асуудлыг шийдвэрлэжээ.

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

 

 

Leave a Reply

  • Facebook