12 ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ЗАРДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 5 дугаар сарын 26-нд 7 дугаар хорооны иргэн Б.Оюунгэрэл, Б.Оюунцэцэг, Ж.Нэргүй, 11 дүгээр хорооны иргэн Ц.Энхцэцэг, 12 дугаар хорооны иргэн Ж.Ганбаатар, 2 дугаар хорооны иргэн С.Лхаамаа, Т.Бүрэнжаргал, 13 дугаар хорооны иргэн Ц.Оюун, 17 дугаар хорооны иргэн Ц.Нэргүй, 16 дугаар хорооны иргэн Д.Нарантуяа, 18 дугаар хорооны иргэн Бат-Уянга, 19 дүгээр хорооны иргэн Д.Түмэнжаргал нарын эмчилгээ, сувилгааны зардалд зориулан дэмжлэг үзүүлж, батламж гардуулаав.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж,  хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

 

Leave a Reply

  • Facebook