ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙГИЙНХОН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БОГИНО ХУГАЦААНД УНТРААЖЭЭ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шадивлангийн Асгатын ар талд 05 дугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймэр гарсаныг дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад П.Элбэгсайхантэргүүтэй Гал унтраах, Аврах 1 дүгээр зэрэглэлийн 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 15 алба хаагч АЦ-40 маркын 18-03 УБУ улсын дугаартай, портер маркын 29-53 УБҮ улсын дугаартай, пургон маркын 42-62 УНП улсын дугаартай, 1 мотоцикль нийт 4 авто машинтайгаар ажиллаж, 2 га талбайд рахсан түймрийг цурцурамд оруулжээ. Нэмэлт дуудлагаар бэлтгэл ээлжийн 15 алба хаагч нэмэгдэн нийт 30 алба хаагч түймэр унтраасан байна. Түймэр хүлэр ихтэй газар гарсан учир унтраахад хүндрэлтэй байжээ.

Түймрийг иргэдийн бурхан шашин бөөгийн ёс заншил үйлдсэнээс гарсан байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Leave a Reply

  • Facebook