ОЛОН ҮНДЭСНИЙ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсхамтран олон үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл 32 хүн оролцсон сургалт зохион байгууллаа. Сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш, МХЕГ-ын Улсын ахлах байцаагч нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын Монгол Улсын Зөвлөх Инженер, Хоолны технологич инженер нар явуулсан байна. Мөн “Туул” рестораны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналтын хуудсаар үнэлгээ хийж, дотоод хяналтын тогтолцоо нэвтрүүлэх талаар санал солилцжээ.

Leave a Reply

  • Facebook