ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ТУРКИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Турк улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг 5 дугаар сарын 28-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Чинзориг нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд Туркийн төлөөлөгч Cэсил Озкан, Нилүфэр Камэр, Эмэл Баскан, Хулиа Сичин, Малик Туркая нарт Чингэлтэй  дүүргийн талаар товч танилцууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган иргэнтэй. Ихэнх нь залуучууд бөгөөд 0-18 насны 51 мянган хүүхэд байдаг. Хүүхдийн амбулатори барих ажлыг эхлүүлсэн. Дүүргийн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж зэрэг асуудал тулгамддаг. Турк улсын хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт Анкарагийн гудамжийг тохижуулсан. Чингэлтэй дүүрэг, Турк улстай найрсаг хамтын ажиллагаатай” гэдгийг онцоллоо. Турк улсын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг найрсагаар хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.  Турк улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой уулзсаны дараа дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын ажил, байдалтай танилцлаа.

IMG_2894

Leave a Reply

  • Facebook