ХОРООДОД АЖИЛЛАСНЫ МӨРӨӨР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх, иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хороодын хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийнхээ хороодод ажиллаж эхэлсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд 18, 19 дүгээр хороонд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүнд:

-7 буудлын эцэст байрлах худалдааны ТҮЦ-ийг энэ сарын 26-нд буулгах, зам дагуу байрласан дугуй засварын ТҮЦ-үүдийг 4 дүгээр сарын 20-ны дотор нүүлгэх мэдүүлгийг өгөв.

-Бөмбөгөр худалдааны төвийн гадаа ил задгай худалдаа эрхлэгчдийг нүүлгэн, явган хүний зам, талбайг чөлөөлөн цаашдын тохижилт, арчилгаа, цэвэрлэгээг Бөмбөгөр худалдааны төвд хариуцуулан ажиллахаар болов.

Гэр хорооллын төв зам дагуух хогийг 3 дугаар сарын 29-нд болох нийтийн их цэвэрлэгээгээр цэвэрлэж, хогийг ачуулах удирдамжийг боловсруулан хороо бүрт хүргүүлэв.

-19 дүгээр хорооны үерийн далан барих ажлын зураг төслийг төсвийн тодотголд оруулахаар бэлтгээд байна.

-Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэг бүрчлэн асдаг болгохоор Гэрэлтүүлэг компанид хугацаатай үүрэг өгч, асахгүй байгаа гэрлүүдэд 100 хувь санхүүжилт авдгийг нь түр зогсоогоод байна.

Leave a Reply

  • Facebook