ХҮҮХДҮҮДЭД БАЯРЫН БЭЛЭГ ӨГӨВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг, “Соён дрийм” компанийн захирал Д.Зоригтбаатар нар хүүхдүүдэд баярын бэлэг өгөх ёслолын арга хэмжээ Соёл, Урлагийн Их Сургуулийн “Оюутан” театрт 5 дугаар сарын 29-ний өдөр боллоо.

“Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтнуудын 115, “Соён дрийм” ХХК-ийн ажилтнуудын 13 хүүхэд, Найши трейд компанийн ажилтнуудын 23, нийт 150 хүүхэд багачуудад гарын бэлэг өгч, үе тэнгийн авьяастнууд нь урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Leave a Reply

  • Facebook