БЭЙСБОЛЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООТОЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж буй шинэ тутам хөгжиж байгаа спортын төрлүүдийг дүүргийн хэмжээнд хөгжүүлэх ажлын хүрээнд Монголын Бэйсболын үндэсний холбоотой хамтран “Бэйсболын сургалт дасгалжуулалтын онол арга зүй” сэдэвт сургалтыг 2013 оны 3 дугаар сарын 22-нд боллоо.

a100     a101

Сургалтанд дүүргийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагчид болон дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн биеийн тамирын баш нар хамрагдав.

Сургалтыг Монголын үндэсний Олимпын хороооны хурлын танхим болон бейсболлын талбайд зохион байгуулж бэйсболын спортын онол болон дадлагын хичээлийг заах анхан шатны мэдлэгийг олгосон байна.

Leave a Reply

  • Facebook