“”ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП-2015” СПОРТ НААДМЫН ХҮРЭЭНД ЗАЛУУЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Залуучуудын олимп-2015” спорт наадмын Чингэлтэй дүүргийн залуучуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 30-нд 5 дугаар сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбайд болою.

Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийнхээ хүүхэд, залуучуудын дунд хөл бөмбөгийн спортыг жигд хөгжүүлэхийн тулд дүүргийнхээ онцлог нэршил бүхий 6 клуб байгуулна.

Энэ нь Монгол хүүхэд, залуучууд Монголынхоо онцлогийг харуулсан лигийн тамирчин байгаасай, Европ тив бусад орны тамирчид, лигийг шүтэн бишрэх биш өөрсдөө дэлхийн түвшинд тоглодог болоосой гэсний үүднээс суурь хөрсийг нь бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн холбоотой . Тиймээс Чингэлтэй дүүргийнхээ хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн клубууд байгуулж, ирэх 9 дүгээр сараас лигийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах  нөхцөл бүрдлээ” гэв.

Залуучуудын дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн багийнхан, Засаг даргын Тамгын газрын тамирчидтай хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгууллаа.

“Залуучуудын олимп-2015” спортын цуврал наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн 18 хорооны баг, тамирчид өрсөлдөж, тэргүүн байрыг 15 дугаар хорооны Л.Тэмүүжин ахлагчтай баг, 2 дугаар байрыг 18 дугаар хорооны У.Тайвансайхан ахлагчтай баг, 3 дугаар байрыг 1 дүгээр хорооны Д.Батдорж ахлагтай багийн хөлбөмбөгчид эзэлсэн бөгөөд багуудын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар гардуулж өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook