ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ НҮҮЛГЭЛЭЭ

Бөмбөгөр худалдааны төвийн гадна ил задгай худалдаа эрхэлж байсан иргэдэд холбогдох хууль, журмыг танилцуулан нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж болохгүй гэдгийг дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс удаа дараа тайлбарлаж байсан. Үүний дагуу гадаа ил задгай болон гар дээрээс худалдаа хийдэг иргэдийн саравчийг буулган явган хүний талбайг чөлөөлж цэвэрлүүллээ.

a102     a103

Үүнээс хойш НИТХТ-ийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан 2 дугаар заалтын дагуу Бөмбөгөр худалдааны төвийн захиргаатай гэрээ хийж явган хүний замыг хариуцуулан ажиллуулахаар тогтлоо.

Ил задгай худалдаа эрхэлж байсан 9 хүнийг Найман шарга худалдааны төвийн Монгол Алтай компанитай хамтран тус төвд худалдаа хийлгэхээр болсон байна.

a104      a105

Мөн Урт цагааны өмнө талбайд зөвшөөрөлгүй нүдний шилний худалдаа эрхэлж байсан 10 иргэний 5-д нь Цагдаагийн байгууллага торгуулийн арга хэмжээ авч, 5 хүний нүдний шилийг хураан, дахин зөвшөөрөлгүй худалдаа эрхлэхгүй гэсэн баталгаа бичүүлэн, нүдний шилийг буцаан олгуулав.

a106      a107

Leave a Reply

  • Facebook