ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд уламжлал ёсоор 2014-2015 оны хичээлийн жилийн тайлан өдөрлөгийг 5 дугаар сарын 30-нд зохион байгуулав.

Өдөрлөгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ү.Тэгшбаатар, Б.Хүрэлбаатар,   Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр зарим багш, сурагчдыг шагнаж, цэцэрлэгийн эрхлэгч нарт Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхийн номыг дурсгалаа.

Тайлан өдөрлөгийн хугацаанд цэцэрлэгүүд өөрсдийн онцлогийг харуулсан урлагийн тоглолт, үзүүлэх ажил, уралдаан тэмцээн зохион байгуулж, дүүргийн удирдлагууд, ээв, ээжүүдэд ажлаа тайлагнасан юм.

IMG_4058

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook