ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 276 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ” ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одон гардуулдаг. Чингэлтэй дүүргээс “Алдарт эх” одонгоор шагнуулсан ээжүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 31-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор шагнуулж буй ээжүүдээ хүндэтгэхдээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг санамсаргүйгээр сонгоогүй юм. Өндөр гэгээн Г.Занабазарын бурхад, сэрэг дүрийн наамал, зээгт наамлан бүтээлүүд Монгол ижий нар, бүсгүйчүүдийн гараар бүтсэн байдаг. Монгол хүний оюун санааны илэрхийлэл болсон ийм танхимд ижий нараа хүндэтгэж байгаадаа бид баяртай байна. Улаан залаат, Хөх толбот Монголын үрс улам олон болтугай” гэсэн ерөөл дэвшүүлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар Хүннүгийн үеийн булшнаас олдсон эртний эсгий “хивс”-ийн дүрсийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнө талбайд гантиг чулуунд сийлбэрлэн урласан бөгөөд анхны зочид нь Чингэлтэй дүүргийн “Алдарт эх”-чүүд болов. Монгол хүн хамгийн хүндтэй зочноо цагаан эсгий дэвсэж угтдаг ёсоор “Алдарт эх”-чүүдээ Хүннүгийн үеийн “хивсэн” дээгүүр алхуулсан нь энэ юм.

“Алдарт эх”-ийн одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Дэд бүтэц, нийтийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, дүүргийн Иргэдийн Хурлын зарим төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, зарим хорооны Иргэдийн Нийтийн Хурлын болон Засаг дарга нар оролцлоо.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн 1 дүгээр зэргийн одонгоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн З.Оюунхүү, 9 дүгээр хорооны иргэн Б.Мөнхцэцэг, 10 дугаар хорооны иргэн Д.Оюунбилэг, О.Эрдэнэцэцэг, 11 дүгээр хорооны иргэн Г.Байгалмаа, Г.Оюунгэрэл, Б.Ууганцэцэг, 12 дугаар хорооны иргэн Б.Саруулцэцэг, Ж.Солонго, Ц.Тэгшжаргал, 13 дугаар хорооны иргэн Т.Болормаа, 16 дугаар хорооны иргэн Д.Жаргалсайхан, 18 дугаар хорооны иргэн Ж.Баянмөнх, 19 дүгээр хорооны иргэн Д.Гэрэлмаа нарын 14 ээжийг шагнажээ.

“Алдарт эх”-ийн 2 дугаар зэргийн одонгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ч.Азжаргал, 2 дугаар хорооны иргэн А.Дэлгэрмөнх, 3 дугаар хорооны иргэн Ч.Мөнхтулга, 5 дугаар хорооны иргэн Ч.Гэрэлцэцэг, 6 дугаар хорооны иргэн Н.Туяа, 7 дугаар хорооны иргэн Ц.Оросбаяр, 8 дугаар хорооны иргэн Б.Оюунтунгалаг, 9 дүгээр хорооны иргэн Л.Мөнхчимэд нарын 262 ээжийг шагнасныг дүүргийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулав өгөв.

IMG_9745

 

 

 

IMG_0359

IMG_9889

IMG_9778

 

 

Leave a Reply

  • Facebook