18 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон харьяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 18 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

Хорооны Засаг дарга Ё.Отгонбаяр ажлаа танилцуулж, шийдвэрлэхэд тулгамдаад байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч үерийн ам, далан суваг шуудуу, гудамжны орц гарц хааж газрын зөвшөөрөлгүй буусан айл болон ТҮЦ-нүүдийн асуудлыг шийвэрлэх шаардлагатай байгааг газар дээр нь үзүүллээ.

Мөн ажлын хэсгийнхэн тус хороонд үйл ажиллагаа явуулж буй Иргэдэд үйлчлэх төв, Хүний хөгжлийн төв, иргэдийн өөрсдийн хүчээр барьсан явган хүний зам, өрхийн эмнэлэг, Их ханд цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

a108     a109

Түүнчлэн тус хорооны нутаг дэвсгэрт хөрс, агаарын бохирдол маш их байгаа, хур хогны асуудлыг цэгцлэх, зарим иргэдийн цахим үнэмлэхний зөрчлийг арилгаж олгож дуусгах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийг зөв тодорхойлох, хорооны ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамруулах, гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдсан юм.

Тус хороо нь он гарснаас хойш хашаа бүрт үзлэг хийж үзэхэд стандарын шаардлага хангасан бие засах газар, муу усны нүхтэй хашаа 38 байсан бол 250 хашаа огт шаардлага хангаагүй, 138 өрх хогийн савгүй байгаа нь гудамжинд хогоо хаях, угаадсаа асгах зэргээр хөрсний бохирдлыг бий болгоход нөлөөлдөг гэж үзжээ.

a110      a111

Дээрх асуудлын хүрээнд тус хороонд тулгамдаад байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Үүнд:

-Замын гэрэлтүүлгийг энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор шийдвэрлэх

-Гэртээ ажилгүй байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, сургалтад хамруулах ажлыг эхлүүлэх

-Газрын хөрснөөс гарч буй булгийн асуудлыг холбогдох газруудтай хамтран арга хэмжээ авах,

-Хорооны нэг цэгийн үйлчилгээг бий болгож, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

-Халамж хүртдэг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд зуучлах, байнгын ажлын байртай болоход дэмжлэг үзүүлэх

-Автобусны буудлын дэргэд байгаа ТҮЦ-ийг нүүлгэх, орчин тойрныг нь цэвэрлэх, төв зам дагуух хур хогийг ачих, замын дагуух айлуудын хашааг жигдрүүлэн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг эхлүүлэх,

-Хашаа сунгасан айлуудыг кадастрын зурагтай нь тулган цэгцлэх,

-Үерийн суваг, шуудуу, далан дээр буусан айлыг нүүлгэн шилжүүлэх,

-Өрхийн эмнэлгийн хуучин байрыг ашиглах

-Хогийн нэгдсэн цэг, бункерийн асуудлыг цэгцлэх, эко эргүүл ажиллуулах, түүхий эд авдаг хашааны эргэн тойрны хогийг цэвэрлүүлэх

-Хорооны засаг даргын шуурхайг тогтмол хийж, ажлаа уялдуулах

-Харъяа хэлтэс албад ажлын уялдаа холбоог сайжруулах. Миний ажлын байрны тодорхойлолтод байхгүй, миний хийх ажил биш гэдэг үүднээс ажилд ханддагаа зогсоох. Ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Ирэх долоо хоногийн Мягмар гаригт ажлын хэсэг 17 дугаар хороонд ажиллана.

Leave a Reply

  • Facebook