ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАЖ ӨНЖИВ

Чингэлтэйчүүд Тусгаар тогтнолын талбайдаа тэмдэглэлт үйл ажиллагаа явуулдаг уламжлал тогтсон. Тус дүүргийн сургууль, цэцэрлэгийнхэн 2014-2015 оны хичээлийн жилийн тайлан өдөрлөгөө 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Хамтдаа хөгжье” уриатайгаар зохион байгуулж, хүүхдийн дуу, хөгжмөөр цалгисан өдрүүд 6 дугаар сарын 1-нд ч үргэлжиллээ.

Эх, үрсийн баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Тусгаар тогтнолын талбайд жил бүр зохион байгуулдаг Эх, үрсийн баярын арга хэмжээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нар оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд эх, үрсийн баярын арга хэмжээг нээж үг хэлэв.   Тусгаар тогтнолын талбайд Эх, үрсийн баярын өдөрлөг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн авьяаслаг багачуудын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг олон арга хэмжээгээр сонирхолтой үргэлжлэв.

IMG_0236

IMG_0490

IMG_0372

 

Leave a Reply

  • Facebook