“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ – ДОЛООН БУРХАН”-ЫГ ШАЛГАРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн “Боловсролын шинэчлэлийн манлайлагч-Долоон бурхан”-ыг өнөөдөр шалгаруулан шагналыг нь гардууллаа.

Монгол Улсын хөгжлийн гарц, өрсөлдөх чадварын цөм болсон боловсролын хөгжил, чанарын шинэчлэлийн төлөө идэвх санаачилга гарган, үнэлж баршгүй хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байгаа эрэгтэйчүүдээс манлайлагч “ДОЛООН БУРХАН ОД” шалгаруулан урамшуулах, олон нийтэд сурталчлах, боловсролын салбарын хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 61 дүгээр сургууль хамтран энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

1.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-ТЭРГҮҮН”-ээр 117 дугаар сургуулийн захирал Д.Сэсээр

2.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-УДИРДАГЧ”-аар 5 дугаар сургуулийн сургалтын менежер Г.Сүхбаатар

3.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-БАГШ”-аар 50 дугаар сургуулийн бага ангийн багш С.Баярсайхан

4.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-БАГШ”-аар 61-р сургуулийн биеийн тамирын багш Б.Чагнаадорж

5.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-БАГШ”-аар 23-р сургуулийн технологийн багш Т.Оюунбаатар

6.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-БАГШ”-аар 74-р цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Амарсайхан

7.  “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН МАНЛАЙЛАГЧ-АЖИЛТАН”-аар 37-р цэцэрлэгийн манаач Н.Хасбаатар нар тус тус шалгарсан байна.

a112      a113

Leave a Reply

  • Facebook