ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС “УЛААНБААТАР МАРАФОН-2015” ГҮЙЛТЭД 2000 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2015” цом Чингэлтэй дүүрэгт 50 хоногийн хугацаанд 60 орчим байгууллагаар аялж, Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэд зэрэг 2000 орчим иргэн 6 дугаар сарын 6-нд болох марафонд оролцохоор бүртгүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 4 дүгээр сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт гардуулж өгч байсан юм.

Leave a Reply

  • Facebook