“ИРГЭДИЙН ӨДӨР”, “АЖИЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн “Иргэдийн өдөр” болон Биеийн тамир спорт хорооны “Ажил танилцуулах өдөрлөг”- ийг 5 дугаар сарын 31-нд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, Соёлын төвийн дарга Тунгалаг нар нээлтэд нь оролцжээ.

Өдөрлөгийн үеэр Биеийн тамир, спорт хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Ахмадын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай, идэвх зүтгэлтэй оролцдог ахмад тамирчдад талархал илэрхийлж үнэ бүхий зүйлээр , дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн 220 тамирчинд дүүргийн Засаг даргын бэлгийг өгсөн байна.

Энэ үеэр 56 дугаар Цэцэрлэгийн багачууд уран хөдөлгөөнт гимнастик, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Аэробик гимнастикийн тамирчид болон 6,18, 19 дүгээр хороодын ахмадууд хийн дасгалын үзүүлэх тоглолт болов.

Тусгаар тогтнолын талбайд болсон өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудын дунд гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн тэмцээн, гийр өргөх, гэдэсний таталт, дартс, ширээний шагайн тэмцээн зохион байгуулжээ.

hii dasgal-2

 

Leave a Reply

  • Facebook