“НЭГ ХОРОО” САРЫН АЯН 9-Р ХОРООНД ЭХЛЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран “Иргэдийн оролцоог дэмжих” хөтөлбөр, “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд 9-р хороонд “Нэг хороо” сарын аяныг зохион байгуулж байна.Тус үйл ажиллагаанд ЗДТГ-н дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, мөн дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн хэв журмын тасгийн дарга Д.Ганболд, 9-р хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг нар оролцлоо.

Цагдаагийн 1-р хэлтэсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар сарын аяныг нээж үг хэлэхдээ цагдаа ард иргэдийн хоорондын нээлттэй харилцааг ойртуулах, хамтран ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа гэлээ.

Тус аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас ард иргэдийн дунд бүртгэл, судалгаа явуулах, нийт ард иргэдийнхээ гэрээр орж, санал асуулга явуулах, ард иргэдээс хувийн нууцлалын хүрээнд мэдээллийг харилцан солилцох, нээлттэй утас, санал хүсэлт ажиллуулах, аж ахуй нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэнд хяналт тавих зэрэг үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.

Нээлтийн ажиллагаанд ЗДТГ-н дарга Ж.Эрдэнэбат “Нэг хороо” сарын аяныг Засаг Даргын Тамгын Газрын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж, иргэдийг идэвхитэй оролцохыг уриаллаа.

Тус аян нь 4-р сард 8-р хороонд, 5-р сард 7-р хороонд тус тус амжилттай өрнөж, урд өмнө илрээгүй байсан зарим гэмт хэргийг нөхөн илрүүлсэн үр дүнтэй болсон юм.

9-р хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг тус үйл ажиллагаанд хорооныхоо иргэдийг нээлттэй, идэвхитэйгээр оролцож, иргэдийнхээ аюулгүй орчинг бий болгохын төлөө хамтран ажиллая гэснээр уг үйл ажиллагаа өндөрлөж, хорооны Засаг дарга зарим иргэдийг өрөөндөө урьж ярилцлага өрнүүллээ.

IMG_0722 IMG_0725 IMG_0726 IMG_0728 IMG_0734 IMG_0736 IMG_0738(1)

Leave a Reply

  • Facebook