ӨВӨӨ, ЭМЭЭГИЙН ХӨШӨӨГ ШИНЭЭР СИЙЛБЭРЛЭН БАЙРШУУЛАВ

neelt-01

Чингэлтэй дүүргийн 5 хороонд байрлах Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлын дарга, дүүргийн хүндэт иргэн Д.Тогтохжаргалын санаачлагаар дүүргийн Засаг дарга Д.Ганболдын дэмжлэгтэйгээр, уран барималч н.Энхтайваны зохион бүтээсэн урт насалж, удаан жаргахын билэгдэл болсон “Өвөө, эмээ”-ийн хөшөөг шинээр бүтээлгэн байршуулах үйл ажиллагаа 6 дугаар сарын 5-нд боллоо. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлын дарга, дүүргийн ахмадын хорооны хүндэт дарга, дүүргийн хүндэт иргэн Д.Тогтохжаргал, Дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, Хороодын ахмадын зөвлөлийн дарга нар, ахмадын төлөөлөл, 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Содномдорж, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаа, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг нарын албаны хүмүүс оролцлоо.

 IMG_9152

IMG_9298

 

Leave a Reply

  • Facebook