61ДҮГЭЭР СУРГУУЛИЙНХАН 1000 БИЙ БИЕЛГЭЭЧЭЭР БЭЛЭГ БАРИНА

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн багш, ажилтан, сурагч нар “Бид ардынхаа бий биелгээг уламжлан өвлөж, түгээн дэлгэрүүлнэ” уриатайгаар Соёл Урлагийн Их Сургуулийн “Оюутан” театрт урлагийн тоглолт зохион байгууллаа. Тус сургуулийн 40 жилийн ойгоор 2016 онд  багш нар, ажилтнууд, ээж, аав, сурагчдын төлөөлөл болсон  1000 хүнээр Дэлхийн дэвжээнд бий биелгээ хийлгэхээр төлөвлөжээ. 61 дүгээр сургуулийнхан бий биелгээг өв тээгчдээс нь өвлөж, уламжилж хүүхдүүддээ зааж сургадгаараа онцлогтой бөгөөд 600 орчим сурагч бий биелгээг өв тээгчдээс нь сурчээ. Мөн БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг, Ар Хорчин хошууны Монгол сургуулийн хүүхдүүд 61 дүгээр сургуулийнхнаас бий биелгээг сурах хүсэл сонирхолоо илэрхийлсэн байна.

Leave a Reply

  • Facebook