“ЭХ ОРОНДОО ӨРГӨХ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШИХААР БОЛОВ

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Иргэний андгайг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өглөө.

a118      a119

Хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн сурч, ёс заншлаа өвлөн дээдэлсэн, шударга үнэнийг эрхэмлэсэн иргэн болгон хүмүүжүүлэх зорилгоор энэхүү андгайг сургуулийн сурагчид өглөө бүр хичээл эхлэхээс өмнө Монгол Улсын Төрийн дууллын дараа тогтмол уншиж байхаар боллоо.

ЭХ ОРОНДОО ӨРГӨХ АНДГАЙ

      Монгол Улсын иргэн би – Эцэг дээдсийн өвлүүлсэн эртний их түүхт газар нутаг, тусгаар тогтнол, уламжлалт ёс заншил, эрх чөлөөгөө амилан дээдэлж, Монгол хүний ариун ёсыг сахиж явахаа батлан андгайлъя.

Би ард түмнээ хайрлан энэрч, гэр бүл, анд нөхөд, хамт олныхоо өмнө хүлээсэн нэр төр, шударга үнэнийг эрхэмлэн, эх орныхоо нэрийг дуурсгасан бүтээлч хүмүүн болохоо андгайлж байна.

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм ухаанд хичээнгүйлэн суралцаж, эх орныхоо гэгээн ирээдүйг бүтээлцэх итгэл даасан иргэн нь байхаа

 

АНДГАЙЛЪЯ

АНДГАЙЛЪЯ

АНДГАЙЛЪЯ

Leave a Reply

  • Facebook