ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН МОДЖУУЛАХ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Мод тарих үндэсний өдөр, бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг, болгон хэвшүүлэх зорилгоор, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн ногоон байгууламжийг хариуцан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 124 дүгээр цэцэрлэгийн 2831 м2 ногоон байгууламжинд 2600 ширхэг мод тарьж, арчлалт хамгаалалт, усалгааны явцтай танилцах хуваарь гаргаж ажиллаж байна.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдөр хуваарийн дагуу цэцэрлэгийн модны ургалт, арчлалт, хамгаалалт, усалгааны явцтай очиж танилцлаа.

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг модны ургалт сайн, усалгаа хэвийн явагдаж байгаа талаар, танилцууллаа

Тарьсан мод болгон нь ургаж, ургасан мод болгон нь бидний амьдралыг ивээн тэтгэх болтугай.

 

Leave a Reply

  • Facebook