БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын бодлогын баримт бичгийн хэрэгжилт гаргадаг ажилтнуудыг чадваржуулах, мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр “Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт гаргахад анхаарах зарим асуудал”-аар Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм,эдийн засгийн 2015 оны зорилт”-оор Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Уранцэцэг, “Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй Үндэсний болон дэд хөтөлбөрийн танилцуулга”-аар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Бямбазаяа нар илтгэл тавьжээ.

“Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам Монгол Улсын Засаг газрын 2013 оны 322 дугаар тогтоол”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар үнэлгээ хийх” талаар Захиргаа, хуулийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа илтгэлээ.

Сургалтад 24 албан хаагч хамрагдаж, тайлан гаргах тухай буюу үр дүнг тооцох аргачлалаар зөвлөмж бичиг тараасан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook