ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ОНЦОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 6 дугаар сарын 9-нд болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явууллаа.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, 8, 11,18 дугаар хороонд баригдаж буй хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, 12 дугаар хороонд баригдах жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын явцыг хариуцсан, холбогдох хэлтэс, албадын дарга нараас тодрууллаа.

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар хийгдэж буй Хайлааст-Чингэлтэй, 12, 13 дугаар хороог холбосон байгалийн чулуун замууд, 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Хүүхдийн амбулатори, 16 дугаар хорооны жишиг авто болон явган зам  зэрэг бүтээн байгуулалтууд Чингэлтэй дүүрэгт өрнөж байна. Эдгээр бүтээн байгуулалт дууссанаар Чингэлтэй дүүргийн 0-18 насны 51 мянган хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд ахиц гарах, 5000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах зэрэг боломжууд бүрдэх юм.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Д.Ганболд нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний мэдээллээс товч мэдээлж, дүүргийн бүтээн байгуулалттай холбоотойгоор ажиллах үүрэг, даалгавар өгч, мөн хагас жилийн ажил дүгнэгдэх тул хэлтэс, албад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

IMG_0925

Leave a Reply

  • Facebook