ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 015 ДУГААР АНГИД ЗОЧИЛЛОО

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат Зэвсэгт хүчний 015 дугаар ангид зочиллоо.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус цэргийн ангитай Чингэлтэй дүүрэг нь 10 гаруй жил хамтран ажиллаж иржээ.

a120      a121

Уулзалтаар талууд дүүргийн хэмжээнд цэрэг спортын төрлийн уралдаан тэмцээнийг явуулах, залуучуудад цэргийн алба хаах, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Мөн энэ үеэр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын гарын бэлгийг тус цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнд гардуулан өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook