2 ИРГЭНЭЭР 150 ЦАГИЙН АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А131 дүгээр тушаалаар батлагдсан Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журмын 3.10-т зааснаар ялтны албадан хөдөлмөр эрхлэлт, ажлын цаг, ял эдлэлтийн талаар шийдвэр гүйцэтгэгчид 5 хоног тутамд тогтмол мэдэгдэнэ гэсний дагуу албан тоотоор тухай бүр мэдэгдэж ажиллаж байна. Дашнямын Гэрэлт-Од-150, Даваажамцын Баярмандах -150 цагийн ажлаа тус тус зөрчил дутагдалгүйгээр гүйцэтгэжээ.

“Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах тухай гэрээ”-нд заасны дагуу тус дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-нд гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар сараас хойш албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн цагийн ялтанг хог тээвэрлэх болон бусад төрлийн биеийн хүчний ажлыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд заасан дүрэм журмын дагуу хийж гүйцэтгүүлж байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook