УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН “ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №06 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нарыг “Хүндэт медаль”-иар шагнасныг 6 дугаар сарын 9-нд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я.Жаргалсайхан гардуулж өглөө.

Шадар сайдын тушаалд “Гамшгийн аюулаас аврах, урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй сэргээн босгох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын онцгой комиссын “Хүндэт медаль”-иар шагнасугай” гэжээ.

Мөн “Хүндэт медаль”-иар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан шагнуулсан байна.

 

IMG_0938

 

 

Leave a Reply

  • Facebook