НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ЗОРИЛТОО ИРГЭДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон нийгэм эдийн засгийн зорилтыг эхний байдлаар боловсруулаад байна.

Дээрх төлөвлөгөөнд иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хороодын хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг тусган хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн иргэдээр хэлэлцүүлэн эцэслэх юм.

a122      a123

Иргэдээр хэлэлцүүлэх энэхүү ажлын хүрээнд дүүргийн нийт хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, сургуулиудын нийгмийн ажилтнууд, өрхийн эмнэлгийн эмч нарт зориулсан мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр өглөө 07.20-08.00 цагт Соёл Урлагийн Их сургуулийн “Оюутан” театрын зааланд зохион байгуулав.

Энэ үеэр тухайн жилд хийх ажлыг иргэдээр хэрхэн хэлэлцүүлэх, нэн түрүүнд тулгамдаж буй асуудлыг тусгах, ач холбогдлоор нь эрэмбэлэх, цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөнд асуудлыг оновчтой тодорхой тусгах талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат танилцууллаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн 19 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, өрхийн эмч болон бусад харъяа байгууллагуудын төлөөлөл бүхий 400 гаруй хүн оролцов.

 

Leave a Reply

  • Facebook