Г.СҮЙЖИН:ЧИНГЭЛТЭЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХУДАЛДАН АВАГЧДЫНХАА ХЭРЭГЦЭЭТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛСОН

IMG_1001

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төв болон дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатад, “Хишиг Дэлгэрэх” компанийн 7 дугаар байранд нээж өрхийн үйлдвэрлэгчддээ түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна.

“Чингэлтэйд үйлдвэрлэв” бэлэг дурсгалын зүйлс борлуулах цэгийн ажилтан Г.Сүйжинтэй ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт өрхийн хэдэн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн борлуулагдаж байна вэ?

– Миний аавыг уран сийлчэрч Гэвшхүү гэдэг. Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн. 13 настайгаасаа Урчуудын эвлэлийн хороон дээр уран бүтээлчид, уран зураач, сийлбэрч нарын дунд байж, урлагийн байгууллагад олон жил ажилласан.

IMG_0996

– Миний ажлын үүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт ирж буй бүтээгдэхүүнүүд, бүтээлүүдийн чанар, урлаг, уран сайхан, гоо зүйн ямар хэмжээнд байна вэ гэдгийг тодорхойлох юм. Өрхийн үйлдвэрлэгчид дунд мэргэжлийн, мэргэжлийн бус янз бүрийн хүмүүс бий. Нийт 50 орчим хүний гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулагдаж байна.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Даваажавын мэргэжлийн уран бүтээлчдэд зориулсан мастер морин хуурууд, есөн эрдэнэ шигтгэж урласан морин хуур, “Оюу-Монгол” ХХК-ий шинээр нэвтрүүлсэн 3D эсгий уран зураг, 2 дугаар хорооны иргэн Т.Энхтөрийн брэндийн арьсан цүнхнүүд, 5 дугаар хорооны иргэн Батцэцэгийн бэлэг дурсгалын хүүхэлдэйнүүд зэрэг ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна.

-Борлуулалтын цэгтэй болсноор гарсан давуу тал гэвэл юуг нэрлэх вэ?

– Өмнө нь Улсын их дэлгүүр, “Цэцэг” төвд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өндөр хувийн шимтгэлтэйгээр өгдөг байсан. Чингэлтэй дүүргийн удирдлагуудаас өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, түрээсийн үнийг нь чөлөөлж дэмжлэг үзүүлж, бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн үнээр нь худалддаг болсон учраас эргэлт нь хурдан байгаагаараа  давуу талтай боллоо.

IMG_1004

-Зөвхөн борлуулах биш захиалга авдаг бололтой?

-Хүмүүс өөрийн хүссэн загварын цүнх, мөнгөний хэтэвч зэргийг захиална. Ширмэл эсгий олбогийг хүн тус бүрт гэр, байрныхаа хаана тавих вэ гэдэгтэй зохицуулж хэмжээг нь том, жижгээр захиалах жишээтэй.

-Таны ярианаас   “Чингэлтэйд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс гадна ховор уран бүтээл цөөнгүй байдаг гэж ойлголоо?

-Морь дагнан урладаг Пүрэвсүрэнгийн уран бүтээлүүд сонирхолтой. Тухайлбал, хурдан морь, бүсгүй хүний морь, морины давхилт тус бүрийг харуулсан сийлбэр, төгс шинж бүрдсэн азарга, таван хошуу малын төл гээд онцлогтой.

Дөрвөн жилийн хугацаанд гар сийлбэрээр урласан “Бугуйлч” гэдэг цор ганц уран бүтээл нь манай борлуулалтын төвд бий. Бугуйлч азарга адуу хөөж бугуйлдахад унага нь хаашаа зугтах,хэрхэхээ мэдэхгүй байгаа зэргийг адуу тус бүрээр харуулсан сонирхолтой бүтээл.

IMG_1025

-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх байх?

-6 дугаар сарын 15-наас хойш аялагчдын тоо нэмэгдэх болов уу. Манай борлуулалтын цэг нээгдээд удаагүй боловч үйлчлүүлэгч цөөнгүй байна.

Мөн Их, дээд сургуулийн төгсөлт, Үндэсний их баяр наадам, Цагаан сараар Монголчууд бэлэг дурсгалын зүйлс их авдаг болжээ. Зарим нь ургийн баяраар ах дүүстээ өгөх бэлэг авна.

Хотын төвийн “А” зэрэглэлийн   хөл хөдөлгөөнтэй бүсэд Чингэлтэй дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэгчдийг түрээсгүйгээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаж өгсөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын хамт олонд манай үйлдвэрлэгчид талархаж байдгийг дамжуулахдаа таатай байна. Бид борлуулалтын цэгээ “манай дэлгүүр” гэж ярьдаг. Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид жинхэнэ худалдан авагчдынхаа хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгдөг болсон гэсэн үг.

IMG_1021

IMG_1049

IMG_1032

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook