“MАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛ”-ИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2013 оны аварга шалгаруулах “Mарш тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг 3 дугаар сарын 13-ны өдөр Яармагийн дэнжид зохион явууллаа.

Тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатыг 03 дугаар сарын 12-ний өдрийн 10:00 цагт Аврах гал унтраах ангийн жагсаалын талбайд цуглаж нийт бие бүрэлдэхүүнд аранзны үзлэгийг явуулж үзлэгээр илэрсэн зөрчлийг 10 секундын торгууль ноогдуулж багийн амжилтад тооцсон байна.

a124      a125

Хоёрдугаар шатны тэмцээнийг мөн өдрийн 12:00 цагт Аврах гал унтраах ангийн жагсаалын талбайд цуглаж нийт бие бүрэлдэхүүнд хувцас, жагсаалын бэлтгэл, жагсаалын хувиргалтууд, жагсаалын дүрмийн үзлэгийг явуулж үзлэгээр илэрсэн зөрчил бүрт 10 секундын торгууль ноогдуулж багийн амжилтад тооцжээ.

Гуравдугаар шатны тэмцээнээр багийн гишүүд Багийн гишүүд нь өвлийн дотортой хүрэм, өмд, өвлийн малгай ороолт, савхин бээлий, богино түрийтэй үдээстэй гуталтай биед авч явах 7 зүйлийг бүрэн ханган 10 км замыг 4-н цэг дамжин гүйх, албан хаагчдад хувцасны, болон биед авч явах зүйлс, үс засалт зэргийг шалгах, цэгт тусгайлан бэлтгэсэн даалгавруудыг гүйцэтгэх, Хорт хий утаанаас хамгаалах багыг нормативт хугацаанд өмсөж холбох хоолойг сольж, утаат орчинд орж амьд биетийг эрэн хайх ажиллагааг зөв, түргэн шуурхай зохион байгуулах, эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэх зэрэг төрлөөр явуулсан байна.

a126      a127

“Марш тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд Аврах гал унтраах 10 дугаар ангийн 4-н салааны нийт 84-н алба хаагч оролцсоноос Онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мягмаржав захирагчтай 2-р салааны баг тамирчид түрүүлж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөлийн эзэн болсон байна. Харин Онцгой байдлын ахмад Б.Цогтоо захирагчтай 4-р салааны баг тамирчид удаах байранд орж Мөнгөн медалиар шагнагдав.

Leave a Reply

  • Facebook