16 ДУГААР ХОРООНЫХОН ЖИШИГ АВТО БОЛОН ЯВГАН ЗАМТАЙ БОЛОХ ЦАГ ОЙРТЖЭЭ

IMG_9186

Дүүргийн  төсвийн хөрөнгөөр  “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн 16 дугаар хорооны “Согоотын-45” дугаар гудамжинд баригдаж буй байгалийн чулуун автозам, явган хүний замын ажил эрчимтэй үргэлжилж байна.

16 дугаар хорооны иргэд замыг сайжруулж буйд ам сайтай байв. 16 дугаар хорооны иргэн Энхцэцэг “Манайх 16 дугаар хороонд шилжиж ирээд 6 жил орчим болж байна. “Согоотын-45” дугаар гудамжийг автозамтай болгож байгаа нь сайхан санагдлаа. Өмнө нь энхэл донхол ихтэй, машин байтугай явган хүн явахад хүндрэлтэй байсан” гэж ярив.

“Согоотын-45” дугаар гудамжны авто болон явган хүний зам бүрэн ашиглалтад орох цаг ойртжээ.

Зам ашиглалтад орсноор 16 дугаар хорооныхон жишиг авто болон явган замтай болох юм. “Согоотын -45” дугаар гудамжны  зарим өрх, иргэн нийгмийн үүргээ ухамсарлаж  авто замтай тулсан хашаагаа татаж, явган хүний зам барих боломж гаргахаар болсонд хорооны нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна. IMG_9187

IMG_9186

IMG_9810

IMG_9814

 

 

IMG_1108

IMG_1120

IMG_1112

IMG_1142

IMG_1137

IMG_1117

 

IMG_1146

 

Leave a Reply

  • Facebook