ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Тамгын газраас дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын дунд цэрэг спортын “Дөл” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

a128      a129

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад батлан хамгаалах хууль тогтоомжийн талаар зохих мэдлэг олгох, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, бие бялдар сэтгэл зүйн хаттай иргэдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд Чингэлтэй дүүргийн 12 ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо.

Тэмцээний үеэр хууль эрх зүйн асуулт, багуудын жагсаалын бэлтгэл, гимнастикийн дасгал, биеийн тамирын цогцолбор дасгал, химийн норматив, урлагийн тоглолт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, ханын сонин гаргах төрлөөр багууд өрсөлдлөө.

a130      a131

“Дөл” тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд шалгарсан багууд энэ оны 4 дүгээр сард Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах тэмцээнд оролцох юм байна.

Чингэлтэй дүүргийн Цэргийн штабаас зохион байгуулсан цэрэг спортын “Дөл” тэмцээнд 50 дугаар сургуулийн Хангарьд баг 1 дүгээр байр, 39 дүгээр сургуулийн Шонхор баг 2 дугаар байр, 17 дугаар сургуулийн Шонхорууд баг 3 дугаар байрыг тус тус эзлэж, шилжин явах цом, өргөмжлөл медалиар шагнууллаа.

 

 

Leave a Reply

  • Facebook