ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХАЙЛААРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН УРИЛГААР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүлэн 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар 6 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хот, Хайлаарт албан томилолтоор ажиллалаа.

Манай төлөөлөгчид 6 дугаар сарын 3-нд Хайлаар дүүргийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын дарга Бао Шин Мин, дүүргийн холбогдох удирдлагуудтай уулзаж нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, спорт, боловсрол, аялал жуулчлал, ногоон байгууламж бусад салбарт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал солилцож, санамж бичиг байгуулахаар болсон юм.

Мөн 6 дугаар сарын 4-ний өдөр Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга Жао Чин Шань болон бусад удирдлагатай уулзаж нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, спорт, боловсрол, аялал жуулчлал, ногоон байгууламж бусад салбарт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал солилцож, санамж бичиг байгуулах арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж гарын үсэг зурахаар тогтжээ.

Мөн Хайлаараас ногоон байгууламжийн чиглэлээр мэргэжилтэнг Чингэлтэй дүүрэгт урьж ажиллуулахаар болсон бөгөөд Чингэлтэй дүүргээс Манжуур хотод болох гурван улсын үзэсгэлэн худалдаанд оролцох төлөөлөгчдийг албан ёсоор урьсан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook