АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НЭГ САР АЖИЛЛАНА

a132

Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй дүүрэг” ажлыг эхлүүлсэн билээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч Чингэлтэй дүүрэгт нэг сарын хугацаанд буюу 4 сарын 15 хүртэл ажиллаж, дээрх хуулиудын хэрэгжилтийг хангуулах, зөрчилтэй асуудлуудад заавар зөвлөгөөг өгөх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар боллоо.

Ажлын хэсэг энэ хугацаанд тус дүүргийн бүх хороо, хэлтэс албадын үйл ажиллагаатай танилцаж, төсөв санхүүгийн ил тод нээлттэй байдал, иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, гарч буй тушаал шийдвэрийг иргэдэд хэрхэн нээлттэй хүргэдэг талаар судалж, энэ хүрээнд хуулийг хэрэгжүүлэх, иргэд, төрийн бус байгууллагын хяналтыг тавьж ажиллуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах юм байна.

Leave a Reply

  • Facebook