УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 3 дугаар сарын 14-ний өдрийн 08.00 цагт хурлын танхимд боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга Д.Ганболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав. Үүнд рекламны самбаруудыг буулгах, мөн албан байгууллагуудын гадаах хаягжилтыг цэгцлэх, хотын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт болон шинээр тавигдах замын трасттай холбогдуулан газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулах, иргэдээс ирүүлж буй санал гомдлыг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэн ажиллах шаардлагатай байна.

Мөн түүнчлэн шар усны үер болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын албан бичиг хэргийг зохих стандартын дагуу хөтлөн явуулж, архивлахад бүх хороод, хэлтэс анхаарч ажиллах, “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг боловсруулж байгаатай үйл ажиллагаагаа холбож ажиллах шаардлагатай байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook