ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр Хүүхдийн ордонд боллоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 273 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Чингэлтэй дүүргээс 9 хүн төрийн албан хаагчийн тангараг өргөн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллахаа илэрхийллээ.

a133      a134

Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү нар оролцож “Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаарай” гэж хэллээ.

Leave a Reply

  • Facebook