12 ДУГААР АНГИЙН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ ЭРДМИЙН ЗАМЫГ “ТУСГААР ТОГТНОЛ” ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭР МЯЛААЛАА

_MG_3976

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн анхны төгсөгчдийнхөө “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг 6 дугаар сарын 12-нд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын урлаг, спорт, сурлага, авьяасаараа бусдыгаа тэргүүлдэг тэргүүний сурагчдын төлөөлөл 150 сурагчийг хүлээн авч, “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг өгөх үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагууд , анги удирдсан багш нар,  урилгаар ”Болор цом”-ын эзэн яруу найрагч, ” МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Ёслолын арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ “Тусгаар тогтнолын ирээдүйн эзэд болсон залуу үеийн төлөөлөл та бүхэн мэргэжлээ зөв, сонгож улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат 12 дугаар анги төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн сонгох талаар санал илтгэл тавьж, уран бүтээлээсээ сонирхуулсан бөгөөд төгсөгчдөд өөрөө зохиолыг нь бичсэн “Долоон бурхан од харвадаггүй” уран сайхны кониныхоо DVD-г дурсгав.  12 дугаар ангийн анхны төгсөгчид болсон сурагчдын төлөөлөлд  Тусгаар тогтнолын хөшөөний дүрс бүхий “Тусгаар тогтнол” энгэрийн тэмдэг,  Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын хөгжил, тэргүүний арга туршлагуудыг багтаасан “Хамтдаа хөгжье” сэтгүүлийг дурсгал болгон хадгалуулав.

_MG_3856

_MG_3885

_MG_3991

_MG_4045_MG_3953

_MG_3955

_MG_3947

_MG_3973

_MG_4030_MG_4031

_MG_3947

_MG_3997

_MG_4049

_MG_4058

_MG_4061

_MG_4065

_MG_4078

Leave a Reply

  • Facebook