“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЖ, МОНГОЛДОО САЙХАН АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ”

_MG_4347

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн анхны төгсөгчдийг бүсчлэн хувааж, “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг нь хүндэтгэлтэйгээр гардуулах ёслолын арга хэмжээг үргэлжлүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд арга хэмжээг нээж 12 дугаар ангийн анхны төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “ Та бүхэн сургуульд орсон анхны 6 настнууд, анхны 12 дугаар ангийн төгсөгчид болж байна.

Монгол орныг оюунлаг Монгол хүн л хөгжүүлнэ. Та бүхэн мэргэжлээ зөв сонгоорой. Манай улсад хуульч, эдийн засагч мэргэжилтэй залуус олон ч уул уурхайн томоохон үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн сайн гагнуурчин олдохгүй байгаа. Мэргэжлээ зөв сонгосноор өндөр цалинтай ажил хийж, үйлдвэрлэдэг, баялаг бүтээдэг болж, гадаадад өндөр цалинтай ажил хийхээр явах шаардлагагүй болно. Тусгаар тогтнолын хойчийн эзэд болсон та бүхэн зөв мэргэжил эзэмшсэнээр Монголдоо Монголоороо амьдарч, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна шүү” гэдгийг онцлон захиж байсан юм.

_MG_4257

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд анги удирдсан багш нарт нь “Тусгаар тогтнол” энгэрийн тэмдэг, “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн ном дурсгаж, 12 дугаар ангийн анхны төгсөгчдөд “Тусгаар тогтнол” энгэрийн тэмдэг, “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын  хөгжил, онцлог, арга туршлагыг харуулсан “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн хамт хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн юм.

Дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль дээр 5, 23, 24, 50 дугаар сургуулийн 299 төгсөгч, 57 дугаар сургуулийн Урлагийн танхимд 39, 57, 61, 112, Албан бус Насан туршийн боловсролын төвийн төгсөгчид, 17 дугаар сургуулийн Урлагийн танхимд 17, 37, 49, 72, 117 дугаар сургуулийн 10 бүлгийн 275 төгсөгчид “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг нь “Тусгаар тогтнол” энгэрийн тэмдэг,  “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн хамт хүндэтгэлтэйгээр гардуулж, үүрд хадгалуулсан юм. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 12 дугаар ангийг 782 сурагч төгсч байгаа юм.

_MG_4265

_MG_4207

_MG_4230

_MG_4257

_MG_4359

_MG_4393

_MG_4394

_MG_4407

_MG_4522

_MG_4480

_MG_3992

_MG_4404

_MG_3964

_MG_4048

_MG_4017

_MG_3827

_MG_4418

_MG_3822

Leave a Reply

  • Facebook