ХӨВГҮҮД ААВЫНХАА АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол цэргийн 92 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын 3-6 насны эрэгтэй хүүхдүүдийн дунд “Цэрэгжилт жагсаалч байдал, эх оронч төлөвшил” сэдэвт уралдаант тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр Аврах гал унтраах анги дээр зохион байгууллаа.

a135      a136

“Цэрэгжилт жагсаалч байдал, эх оронч төлөвшил” сэдэвт уралдаант тэмцээнийг энэ жил анх удаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүдийг аавынх нь хийж буй ажилтай танилцуулах, онцгой байдлын албан хаагчдын ажлын нэг өдрийг сурталчлах зорилготой юм.

Энэ үеэр хөвгүүдийн дунд хөгжөөнт тэмцээн, жагсаалын алхаа, аврах гал унтраах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах, дурсгалын зураг авахуулах арга хэмжээ зохиогдлоо.

Тэмцээнд нийт 16 хүүхэд оролцсоноос Мягмаржавын Баасандорж хүү хурд хүч, авхаалж самбаагаараа түрүүлж аавыгаа баярлуулав.

Leave a Reply

  • Facebook