ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

 

IMG_0341Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Залуучуудын олимп-2015” наадмын хүрээнд  Чингэлтэй дүүргийн  залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 13-нд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд эхэллээ.

Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд  сагсан бөмбөгийн дүүргийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг, тамирчдад амжилт хүслээ. Нээлтэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн дараа дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн сагсан бөмбөгийн багийн тамирчид дүүргийн Засаг даргын Тамгын газрын багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Чингэлтэй дүүргийн 19 хорооны залуучуудын төлөөлөл эрэгтэй, эмэгтэй багийн 210 гаруй тамирчин дүүргийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн 6 дугаар сарын 14-нд өндөрлөнө.

IMG_0346

IMG_0352

IMG_0339

IMG_0362

IMG_0365

IMG_0361

IMG_0374

IMG_0393

IMG_0400

IMG_0398

IMG_0391

IMG_0404

IMG_0407

Leave a Reply

  • Facebook