“ЭРҮҮЛ ХОТ” ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Дархан-Уул аймгийн “Эрүүл хот” хөтөлбөр, түүний үр дүн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, цаашид харилцан хамтран ажиллах зорилгоор танилцах аялалыг энэ сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Танилцах аялалд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга, хороодын засаг дарга, өрхийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ахлагч болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

a137      a138

“Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах багийнхан аялалаа Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулиас эхэлсэн юм.

Тус сургууль нь 1-11 ангийн сурагчдыг урьдчилан сэргийлэх үзэгт тогтмол оруулж, жин, сахар, өсөлтийн явц болон эрүүл мэндийн өөрчлөлтийн талаарх тэмдэглэлийг эрүүл мэндийн картад тогтмол хөтөлдөг. Түүнчлэн Эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулж улмаар жил бүр “Эрүүл мэндийн олимпиад”-ыг зохион байгуулж, түрүүлсэн сурагчийг гэр бүлийнх нь хамт 6 сарын дотор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орох эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг байна. Ингэснээр хүүхдүүд энэ чиглэлээр суралцах, уралдаан тэмцээнд оролцох хүсэл сонирхол ч нэмэгддэг байна.

a139      a140

Аялалын багийнхан дараа нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон Өрхийн эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн байгууллага иргэдийг зөвхөн өвдсөн үед нь үзэж оношлон, эмчлэх бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулах арга хэмжээг иргэдийн дунд тогтмол явуулдаг. Үүний үр дүнд таргалалт, чихрийн шижин өвчтэй болон жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал хөдөлгөөн, төрөхийн өмнөх тусгай сургалтыг явуулсан нь үр дүнтэй байгаа талаар танилцуулж байлаа.

a141      a142

Тус аймаг нь “Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд “Хог бол мөнгө” аяныг зохион байгуулж хогоо ангилан ялгаж улмаар хуванцар савыг дахин боловсруулан замын хайс, хашаа, хөлийн гишгүүр, гудамжний сандал, траншейны таг, хогийн сав зэргийг үйлдвэрлэн байгууллага аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг ажээ.

Аялалын багийнхан Дархан-Уул аймгийн “Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар туршлага судлахын зэрэгцээ зарим бүтээн байгуулалт, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай товч танилцан харилцан санал солилцсон юм.

a143      a144

Бүтэн өдрийн туршлага судлах, танилцах аялал хийсэн хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ахлагч нар аяллын дүгнэлт хэлэлцүүлгийг баг болон зохион байгуулагдан цаашид өөрийн ажилдаа болон салбар хооронд хэрэгжүүлж болохуйц тус бүр гурван шинэ саналыг дэвшүүлэн танилцуулж, санал солилцлоо.

Багууд энэхүү арга хэмжээнээс эрүүл мэндийг дэмжих клубыг хороо бүрт байгуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах, иргэдийн хяналтыг бий болгох, өрхийн эмнэлэг, боловсролын байгууллага хоорондын уялдааг хангах, төсөв хөрөнгийг шийдвэрлэх, ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулах, мэргэжлийн багшаар хичээлийг заалгах, эрүүл мэндийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадыг үе шаттайгаар зохион байгуулах, иргэдэд сургалт, зөвлөгөөг байнга өгч байх, шийдвэр гаргах түвшинд менежментийг сайжруулах зэрэг олон санаачлагыг гаргаж байлаа.

Дархан-Уул аймгийн “Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах аялалын багийнхан үзэж харсан бүхнээ ажил хэрэг болгох талаар ганзага дүүрэн ирсэн юм.

a145      a146

Leave a Reply

  • Facebook