ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦАЖ , ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG_0151

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд дүүргийнхээ зарим өрхөөр орж ахуй байдалтай нь танилцаж, эмчилгээ, сувилгааны зардал, гэрийн дэмжлэг үзүүлэх батламж гардуулсан юм.

Дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Эрдэнэбилэг, эхнэр, 3-10 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр, уушигны өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд ахуй байдалтай нь танилцаад эмчилгээний зардалд нь дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.

Мөн 13 дугаар хорооны иргэн Д.Ганцэцэгийн гэр бүлийнхэнд гэр өгөх батламж өгөв. Тэднийх ам бүл 5-уулаа 1-7 насны 3 хүүхэдтэй юм байна. 17 дугаар хорооны иргэн Д.Оюунбилэгийн охины өргөдлийн дагуу байдалтай танилцаж ээжийнх нь эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламжийг дүүргийн Засаг дарга Д.Ганболд 6 дугаар сарын 14-нд гардуулж өгсөн юм.  Түүнчлэн 13 дугаар хорооны иргэн Ч.Баатараас ирүүлсэн өргөдлийнх нь дагуу дүүргийн Засаг дарга Д.Ганболд очиж уулзан, санал, хүсэлтийг нь сонссон юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

IMG_0152

IMG_0201

IMG_0552

IMG_0554IMG_0570

IMG_0593

 

Leave a Reply

  • Facebook