ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

IMG_0339

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Залуучуудын олимп-2015” наадмын хүрээнд Чингэлтэй дүүргийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 14-нд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд өндөрлөлөө.

Тэмцээний тэргүүн байранд шалгарсан баг, тамирчдын шагналыг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар гардуулж өгсөн юм.

IMG_0347

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд залуу тамирчдад хандаж “Чингэлтэй дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучуудын  сагсан бөмбөг, хөлбөмбөгийг хөгжүүлж клубын зохион байгуулалтад шилжүүлнэ. Ийм тохиолдолд баг тамирчид өөрийн онцлогийг илтгэх нэр, хувцас, өмсгөлтэй болно. Ирэх 9 дүгээр сард дүүргийн залуучуудын дунд спортын томоохон тэмцээн зохион байгуулна” гэдгийг онцлов. Дүүргийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хорооныхоо залуучуудыг зохион байгуулж, уриалан идэвхи зүтгэлтэй оролцсон  2 дугаар хорооны нийгмийн ажилтан Н.Энхмаа, 4 дүгээр хорооны зохион байгуулагч Б.Бат-Эрдэнэ, 8 дугаар хорооны нийгмийн ажилтан П.Ариунтуяа, 17 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ю.Норовсүрэн нарт дүүргийн Засаг дарга Д.Ганболд баяр хүргэж байсан юм.

IMG_0378

IMG_0536

Чингэлтэй дүүргийн 19 хорооны залуучуудын төлөөлөл эрэгтэй, эмэгтэй багийн 210 гаруй тамирчин дүүргийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн багаас 1 дүгээр байранд М.Сандагдорж ахлагчтай 4 дүгээр хорооны баг, 2 дугаар байранд Г.Анхбаяр ахлагчтай 2 дугаар хорооны баг, 3 дугаар байранд Б.Баярсүрэн ахлагчтай 17 дугаар хорооны баг орж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнуулав.

Эмэгтэйчүүдийн багаас 1 дүгээр байранд Г.Халиун ахлагчтай 16 дугаар хорооны баг, 2 дугаар байранд О.Халиунаа ахлагчтай 8 дугаар хорооны баг, 3 дугаар байранд Г.Ариунжаргал ахлагчтай 6 дугаар хорооны баг орлоо.

IMG_0534

IMG_0514

IMG_0511

IMG_0512

IMG_0504

IMG_0531

IMG_0527

IMG_0510IMG_0501

IMG_0493

 

 

Leave a Reply

  • Facebook