АЗ ЖАРГАЛТАЙ “ӨВӨӨ, ЭМЭЭ”-ГИЙН ХӨШӨӨ

Чингэлтэй дүүргийн 5 хороонд байрлах Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлын дарга, дүүргийн хүндэт иргэн Д.Тогтохжаргалын санаачлагаар дүүргийн Засаг дарга Д.Ганболдын дэмжлэгтэйгээр, уран барималч Р.Энхтайваны “Өвөө, эмээ”-гийн хөшөөг шинээр сийлбэрлүүлэн байршуулсан.

“Өвөө, эмээ”-гийн хөшөөг 1983 онд Р.Энхтайваны загвараар бүтээжээ. Түүнээс хойш хэдэнтээ буурь сэлгэсэн “Эмээ, өвөө”-гийн хөшөө цагийн аясаар элэгдэж, хэврэгшээд байсан юм. Ур насалж, удаан жаргахын билэгдэл болсон “Эмээ, өвөө”-гийн хөшөөг “Аз жаргалтай өвөө, эмээ”-гийн хөшөө хэмээн нэрийдэх нь бий. Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд буурь сэлгэсэн “Өвөө, эмээ”-гийн хөшөө 100 жил болсон ч элэгдэж, эвдрэхгүй чулуугаар сийлбэрлэгдэн үр хойчдоо аз жаргалыг билэгдсээр байх нь ээ.

IMG_0416

IMG_0430

IMG_0420

IMG_0435

IMG_0417

IMG_0428

IMG_0423

IMG_0431

IMG_0416

Leave a Reply

  • Facebook