ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Тамгын газрын дарга Д.Мөнхбат болон бусад хэлтэс албадын эрчүүд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэн баярын мэнд дэвшүүллээ.

Манай дүүргийн ийт албан хаагчдын 80 гаруй хувийг бүсгүйчүүд эзэлдэг тиймээс дүүргийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэж буй эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье хэмээн Засаг дарга Д.Ганболд хэллээ.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ болон Тамгын газрын эрчүүд “Бидний бахархал” ёслолын арга хэмжээг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олонтой хамтран зохион байгуулав.

a147     a148

Ёслолын арга хэмжээний үеэр Засаг даргын Тамгын газраас эмэгтэйчүүдийнхээ ажил хөдөлмөрийг үнэлж цалингийн 30-50 хувиар урамшуулал олгож байгаагаа мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн Г.Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дэх ардын урлагийн үзмэрүүдтэй танилцуулан танин мэдэхүйн талаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, “Чингэлтэй” дүүрэг гэдэг үгийг монгол бичгээр алдаагүй, цэвэр бичигчийг шалгаруулан дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

a149      a150

Leave a Reply

  • Facebook