БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭНЭ

2013 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн шөнө баруун аймгуудын нутгаар, 8-ны өдөр ихэнх нутгаар, 9-ний өдөр говийн болон зүүн аймгуудын нутгаар салхи 18-20м/с, зарим газраар түр зуур 28-30 м/с хүрч хүчтэй болон шороон шуурга шуурч, агаарын температур 8-ны өдөр нутгийн баруун хагаст, 9-ний өдөр нутгийн зүүн хагаст өмнөх хоногоосоо 5-15 градусаар хүйтэрнэ.

Хүчтэй салхи шуурганы үед зам, даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах тул авто болон агаарын тээвэр, төмөр зам зэрэг байгаль цаг агаараас хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, ажил төрлөө эртнээс зохицуулах арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР,

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook