ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАР 24 НЭР ТӨРЛИЙН ХООЛ, ЗУУШ, НАРИЙН БООВ ХИЙЖ СУРЧЭЭ

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран   төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Онолын сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн ахлах багш нар, Хоол үйлдвэрлэлийн салбарын Монгол Улсын Зөвлөх Инженерүүд явуулжээ.

Дадлагын хичээлээр 14 нэр төрлийн хоол, зууш, 10 нэр төрлийн нарийн боовыг үйлдвэрлэлийн технологийн зааврын дагуу багш нарын удирдлагын дор хийж сурсан байна.

Сургалтаар   тогооч нар олон нэр төрлийн түүхий эдээр оновчтой жор сонгохоос гадна амт, үнэр , өнгө үзэмж, гарцыг тодорхой түвшинд барин шимт чанар, биологийн үнэт чанар сайтай хоол үйлдвэрлэх дадал эзэмшүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн.

 

Leave a Reply

  • Facebook