ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД 12 ДУГААР АНГИЙН АНХНЫ ТӨГСӨГЧДӨД ЮУГ АМИНЧЛАН ЗАХИВ

_MG_4526Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 782 хүүхэд төгссөн. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12 жилийн сургалттай сургуулийн анхны төгсөгчдөө “өвөрмөц”-өөр хүндэтгэсэн юм.

Нийгмийн идэвхтэй, авьяаслаг, спорт, сурлагын өндөр амжилт гаргасан төгсөгчдийн төлөөлөл  бусад төгсөгчдийг бүсчлэн “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг нь гардуулж,“Тусгаар тогтнол” энгэрийн тэмдэг, “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн хамт дурсгасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн Урлагийн танхимд 17, 37, 49, 72, 117 дугаар сургуулийн анхны 12 дугаар анги төгссөн сурагчдад “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ” гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганбод оролцсон билээ.

oroh

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “ Би Хайлаастын 72 дугаар сургуулийн анхны 10 жилийн төгсөгч. Сургуулиа байгуулагдахад тоосгыг нь зөөлцөж байсан. Тухайн үед 17 дугаар сургууль байгуулагдсан байсан бол өнөөдөр та бүхний өмнө 17 дугаар сургуулийн анхны төгсөгч гээд ярьж байж мэдэх нь” хэмээн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцсан. Дараа нь, төгсөгчид, анги удирдсан багш, сургуулийн удирдлагуудтай нь дурсгалын зураг татуулсан юм.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 12 дугаар ангийн анхны төгсөгчдөдөө хандан  “12 дугаар сургуулийн анхны төгсөгчдийг мэргэжлээ зөв сонгож, ажлын байрны илүүдэлтэй байгаа хуульч, сэтггүүлч эдийн засагч гэхгүйгээр нарийн мэргэжлийн сайн гагнуурчин, машин механизмийн чиглэлээр суралцаж, ажилтай, орлоготой болж, Монголдоо  Монголоороо амьдраарай” гэдгийг ахин дахин аминчлан захиж байв. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид анхны 6 настай сургуульд орсон сурагчид, анхны 12 дугаар анги төгсөгчид, “Тусгаар тогтнол” энгэрийн тэмдгийн анхны “эзэд” гээд олон “анхдагч”-ийн эзэн болж байгаа юм.

_MG_4529_MG_4511

_MG_4531

 

Leave a Reply

  • Facebook