Үзсэн: 960

Ёс зүйн хорооны 3 дугаар улирлын тайлан

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол буюу “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” болон Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол буюу “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдад Ёс зүйн дүрмийг сахиулах, хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн баримтлах хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах, хянан шийдвэрлэх эрх бүхий орон тооны бус Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/262 тоот захирамжаар шинэчлэн байгуулж, үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

Ёс зүйн хороо нь дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Дарга:      Засаг даргын Тамгын газрын дарга

Гишүүд:   Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

                  Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

               Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

              Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүй, хуулийн мэргэжилтэн

Нарийн бичгийн

           дарга:  Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн.

Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь хуралдаанд саналын эрхгүй оролцох бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг  батлуулан, хурлын материалыг гишүүдэд тарааж, хурлын протокол хөтлөн, гарсан шийдвэрийг албажуулан, ёс зүйн зөрчлийн мэдээг батлагдсан хүснэгтийн дагуу хагас болон бүтэн жилээр гарган, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ёс зүйн хороонд хүргүүлж, архивын нэгж бүрдүүлэн ажиллаж байна.

 Тайлант хугацаанд Ёс зүйн хороо нь 6 удаа хуралдаж нийт 12 асуудлыг авч хэлэлцэж 2  хорооны Засаг даргад анхааруулга өгч, 3 төрийн албан хаагчдад Монгол улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулж, 3 албан хаагчдад “цалингийн хувийг бууруулах” сахилгын шийтгэл, 1 албан хаагчид хугацаатай үүрэг даалгавар өгч, 1 албан хаагчийг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл тус тус ногдуулан 1 төрийн албан хаагчид гаргасан гомдлыг авч хэлэлцээд ёс зүйн зөрчил биш гэж үзсэн байна.

Өргөдөл гаргасан 11 иргэнд албан бичгээр хариуг тус тус хүргүүлэн ажиллалаа.

Ёс зүйн дүрмийг төрийн албан хаагчдад танилцуулсан байдал

Leave a Reply

  • Facebook