ТУРК УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мустафа Сарнычтай өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Ганболд ноён Элчин сайдад өнгөрсөн онд Туркийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт Анкарагийн нэрэмжит гудамжийг иж бүрэн тохижуулж, нийслэл хотын нүүр царайг чимсэн орчинг нэгээр нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсанд нь талархаж байгаагаа нийт иргэдийнхээ өмнөөс илэрхийллээ.

a153      a154

Мөн 1969 онд Монгол Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааны хүрээнд нийгэм, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёлын салбарт олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд цаашид энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны дараах саналуудыг тавьсан юм. Үүнд:

– Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хороололд дахин төлөвлөлт хийх чиглэлээр техник туслалцаа авах,

– Сонгосон гэр хорооллыг орон сууцжуулах загвар төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах,

– Дээрх чиглэлээр туршлагатай ижил төстэй хот, дүүрэг, байгууллагатай хамтын ажиллагаа тогтоон холбогдох асуудлуудаар туршлага судлах,

– Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анкарагийн гудамжинд цахим самбар байрлуулах, түүгээр хоёр улсын соёл, уламжлал, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг нийтэд сурталчлах,

– Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургууль цэцэрлэг орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нүхэн гарцууд барих,

– Чингэлтэй дүүрэг болон Анкара хотын захиргаа, харьяа нэгжүүдийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож, ялангуяа хот төлөвлөлтийг сайжруулах, эко хотыг хөгжүүлэх, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага судлах, Чингэлтэй дүүргийн мэргэжилтнүүдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Энэхүү уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Мустафа Сарныч дээрх саналуудын хүрээнд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

a155      a156

Das deutet darauf hin, dass meine leser https://schreib-essay.com/ den artikel am pc geffnet haben, whrend sie am expos schreiben

Leave a Reply

  • Facebook